“Ирээдүйн тоглоом” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй Tro-Phy-Gital олон улсын авто аяллын турш Gazpromneft-ийн моторын тоснууд тээврийн хэрэгслийн найдвартай ажиллагааг бүрэн хангаж байна.

Gazpromneft моторын тоснууд олон улсын Tro-Phy-Gital Tour авто аяллын маршрутад техникийн найдвартай ажиллагааг хангаж байна
Tro-Phy-Gital Tour олон улсын авто аяллын оролцогчид Gazpromneft брэндийн моторын тосыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийн найдвартай ажиллагааг дэмжиж, ямар ч сорилт бэрхшээлийг амжилттай даван туулахад тусалж байна. Tro-Phy-Gital Tour нь “Фижитал” трофей (биеийн болон дижитал спортын хосолсон төрөл)–н томоохон аялал бөгөөд Уфа хотод болсон “Орос – спортын орон” олон улсын спортын форумын үеэр албан ёсоор эхэлжээ. Авто аялал нь дараах 8 улс орноор дамжин өнгөрч байна:
ОХУ, Казахстан, Киргизстан, Узбекистан, Тажикистан, Туркменистан, Иран, Катар
Оролцогчид нь фижитал спортын сонирхогчид болон үндэсний тэмцээний ялагчид бөгөөд фижитал хөдөлгөөнийг дэмжигч эдгээр улс орнуудын нутгаар аяллыг үргэлжлүүлж байна.
Маршрутын турш тээврийн хэрэгслийн найдвартай ажиллагааг хангахын тулд Gazpromneft-ийн моторын тоснууд ашиглагдаж байна. Эдгээр тос нь хамгаалалтын өндөр шинж чанараараа танигдсан бөгөөд:
- Хөдөлгүүрийг тогтвортой ажиллуулах,
- Температурын огцом хэлбэлзлээс найдвартай хамгаалах,
- Тал нутаг, цөл, ой модтой бартаат замаар явах үед элэгдлийг бууруулах зэрэг онцлогтой.
Үүний үр дүнд авто аяллын оролцогчид хамгийн хүнд нөхцөл, бартаатай замыг ч итгэлтэй туулж байна. Авто аяллын туршид фижитал-идэвхтэй үйл ажиллагаанууд өрнөж, олон нийтийг татан оролцуулж байгаа бөгөөд шинэ спортын форматыг танилцуулж, сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Анатолий Скоромец, «Газпромнефть – тос, тосолгооны материал» компанийн гүйцэтгэх захирал:
“Газпромнефть-СМ” моторын тоснууд хурдны болон тэсвэр тэвчээр шаардсан уралдаануудын ялалтад олонтаа хувь нэмрээ оруулж ирсэн. Авто спорт нь өндөр чанартай тос, тосолгооны материалуудын бүх боломжийг маш тодорхой харуулдаг. Техник хэрэгсэл хэдэн мянган километр зам туулж, бартаатай газар нутгаар явж, огцом уур амьсгалын өөрчлөлттэй тулгардаг. Энэ бол тос, тосолгооны материалуудад тавигдах туйлын хүнд нөхцөл бөгөөд тэд эд анги, агрегатуудыг үр дүнтэй хамгаалж чадах ёстой.”