Нийтлэлүүд

ПРИУС АВТОМАШИНЫ ХАВРЫН УЛИРАЛД ХЙИЛГЭХ ШААРДЛАГАТАЙ ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ

Админ2025 оны 04 сарын 11

Та гибрид машинаа илүү найдвартай, эдийн засгийн хэмнэлттэй байлгахын тулд эдгээр үзлэгийг заавал хийлгээрэй.


1. Гибрид аккумуляторын (HV Battery) оношилгоо

Prius-ийн хамгийн үнэтэй, хамгийн гол эд анги бол гибрид батарей. Хүйтний улиралд хэт ачаалал авч хүчин чадал нь буурсан байх магадлалтай.

Зөвлөгөө:

  • OBD2 төхөөрөмжөөр оношлуулах
  • Батарейны температурын мэдрэгч, цэнэг барих чадварыг шалгуулах
  • 150,000 км-ээс дээш явсан бол баталгаат төвд үзүүлах

2. Хөдөлгүүрийн тос ба арааны тосны үзлэг

Хөдөлгүүр хос системээр ажилладаг тул Prius-д чанартай тос ашиглах нь илүү чухал. Хавар бол шинэ тос хийгээд хөдөлгүүрээ “амраах” хамгийн тохиромжтой үе.

Зөвлөгөө:

  • API SN, ILSAC GF-6 зэрэглэлийн 0W-20 эсвэл 5W-30 тос хэрэглэх
  • Арааны тосыг 40,000–60,000 км тутамд солих хэрэгтэй

 3. Хөргөлтийн систем (Coolant system)

Prius нь хөдөлгүүр болон цахилгаан моторт тус тусдаа хөргөлтийн системтэй. Coolant нь хэт халах, температурын савлагаанаас хамгаалдаг.

Зөвлөгөө:

  • Coolant-ийн түвшин, өнгө, хөөс, үнэрийг шалгах
  • Сард 1 удаа хэмжигчээр шалгаж хэвших

4. Салоны шүүлтүүр (Cabin Air Filter) солих

Өвөл тоос, мөс хуримтлагдсан байдаг. Хавар тоос, харшил ихэсдэг тул салоны агаарыг цэвэр байлгах нь чухал.

Зөвлөгөө:

  • 10,000–15,000 км тутамд солих
  • Өөрөө ч солиж болдог, Youtube хичээлүүд олон бий

5. Дугуй шалгах болон улиралын чанартай дугуй хэрэглэх

Prius-ийн хэмнэлт ихэвчлэн дугуйнаас хамаардаг. Хүйтний улиралд даралт буурсан байж болно.

Зөвлөгөө:

  • 33–35 PSI хэвийн даралтыг хадгалах
  • Хээний гүн нь 3 мм-ээс бага бол солих шаардлагатай
  • Өвлийн дугуйгаа зун дугуйгаар солиорой

 6. OBD оношилгоо хийх

Prius бол ухаалаг системтэй машин тул ямар нэгэн асуудал “хуримтлагдаж” буй эсэхийг дотоод компьютерт хадгалдаг.

Зөвлөгөө:

  • Тусгай оношлогооны төвд очих, эсвэл өөрийн OBD2 төхөөрөмж ашиглах
  • Battery, inverter, sensor, hybrid system error шалгах

7. Агаар шүүгч болон сэнсний систем шалгах

Өвөл дулаацуулах горимд их ажилласны улмаас сэнс, шүүлтүүр, агаарын систем бохирдсон байж болно.

Зөвлөгөө:

  • Агаарын шүүлтүүр 15,000 км тутамд солих
  • Халаалт, хөргөлт хэвийн эсэхийг шалгах

8. Тормозны систем шалгах

Prius нь регенератив тормозтой боловч механик тормоз нь хадгалагдсаар байдаг бөгөөд элэгдэж болзошгүй.

Зөвлөгөө:

  • Тормозны хээ, дуу чимээ, педалийн зөөлөн/хатуу мэдрэмж
  • Тормозны шингэнийг 2 жил тутамд солих

9. Гэрэл, дохио, мэдрэгчүүдийг шалгах

Хүйтэнд зарим мэдрэгчүүд гэмтэх магадлалтай. Хаврын эхэнд тоормозны гэрэл, урд/хойд дохио, hybrid system-ийн анхааруулгуудыг шалгах нь зүйтэй.

Зөвлөгөө:

  • Reverse camera, park assist, radar sensor-уудыг туршиж үзээрэй

Эцэст нь — Prius-ээ хайрлаж байвал хавар нь шалгуул!

Хаврын үзлэг нь Prius машины тань эдэлгээг уртасгаж, түлш хэмнэх, системийн гэмтэлээс сэргийлэх хамгийн ухаалаг алхам юм. Та дээрх 9 үзлэгийг хийгээд сэтгэл амар замдаа гараарай!
Бусадтай хуваалцах