Нийтлэлүүд

Gazpromneft-ийн шинэчлэгдсэн тоснууд: синтетик суурьд тулгуурласан шинэ бүтээгдэхүүнүүд нь илүү их давуу талыг таньд амлана.

Админ2025 оны 04 сарын 15

Gazpromneft брэндийн мотор болон дамжуулах эд ангийн тосны бүтээгдэхүүний нэр төрөлд шинэчлэл хийгдлээ — зарим бүтээгдэхүүнийг өндөр чанарын синтетик суурь тосонд шилжүүлсэн бөгөөд энэ нь бүх техникийн үзүүлэлт, үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан хэвээр байна.

Энэ нь тоснууд анхны хэрэглээний хүрээгээ хадгалж үлдсэн төдийгүй, ашиглалтын шинж чанарууд нь сайжирсан гэсэн үг юм.

Синтетик суурьт тосонд шилжсэн шинэчлэгдсэн моторын тоснууд (өмнө нь хагас синтетик байсан):

Хөнгөн тээврийн хэрэгсэлд зориулсан:

  • Gazpromneft Premium L 10W-30, 10W-40, 5W-30, 5W-40
  • Gazpromneft Super 5W-30, 5W-40

Эдгээр бүтээгдэхүүн шинэчлэгдсэнээр хөнгөн болон хөнгөн арилжааны тээврийн хэрэгсэлд зориулсан Gazpromneft-ийн моторын тоснууд нь синтетик суурьтай өргөн сонголттой болж, ОХУ-ын одоогийн автомашины паркийн 90%-ийн хэрэгцээг хангах чадвартай болсон.

Хотын зорчигч тээвэрт:

  • Gazpromneft Ecogas 10W-40

Хүнд даацын дизель хөдөлгүүрт, уул уурхайн салбар болон хөдөө аж ахуйн техникүүдэд:

  • Gazpromneft Diesel Premium 5W-40

Синтетик суурьт шилжсэнээр Gazpromneft-ийн бүтээгдэхүүнүүд илүү найдвартай, илүү үр ашигтай болж, дараах давуу талуудыг бүрдүүлж байна:

  • Үйлчилгээний хугацааг уртасгах исэлдэлтийн эсрэг сайжруулсан тогтвортой байдал
  • Хасах температурт найдвартай асах боломжийг хангасан сайжруулсан шинж чанартай
  • Өндөр зуурамтгай чанарын индекс – уур амьсгалын аль ч нөхцөлд тогтвортой ажиллагаа
  • Хөдөлгүүр ба хурдны хайрцгийг өндөр ачаалалд найдвартай хамгаалах чадвар

Дараах бүтээгдэхүүнүүд ашиглалтын шинж чанарыг сайжруулах зорилгоор минерал сууринаас хагас синтетик суурьт шилжсэн:

  • Gazpromneft Ecogas 15W-40
  • Gazpromneft Diesel Premium 15W-40
  • Хөдөө аж ахуйн техникд зориулсан трансмиссион /дамжуулах/ тоснууд:
  • Gazpromneft UTTO 10W-30
  • Ерөнхий хэрэглээний трансмиссион /дамжуулах/ тоснууд:
  • Gazpromneft GL-4 80W-85, 80W-90
  • Gazpromneft GL-5 80W-90


Бусадтай хуваалцах