Газпромнефть компани Qatar Aviation Services-ийн дэд бүтцийг тос, тосолгооны материалаар хангалаа

«Газпром нефть – тос, тосолгооны материал» компани нь "Газпром нефть"-ийн тосны бизнесийн оператор бөгөөд Qatar Airways компанийн группын үйлчилгээний техникүүдэд зориулан мотор, үйлдвэрлэлийн болон дамжуулах тосыг нийлүүлжээ.
Оросын үйлдвэрлэсэн тоснууд нь Qatar Aviation Services-ийн тээврийн дэд бүтцэд хэрэглэгдэж байна. Эдгээр нь нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хангах, зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг хангахад зориулсан обьектууд юм. Үүнд: дагалдан явах тээврийн хэрэгслүүд, өөрөө явагч шатнууд, буудлын автобуснууд, чирэгч, авто өргөгчүүд зэрэг орно.
Катарын үндэсний агаарын тээвэрлэгч байгууллагын хангалтыг “Газпромнефть-СМ”-ийн тус улсад үйл ажиллагаа явуулдаг албан ёсны дистрибьютер Nasser Bin Khaled компанитай хамтран гүйцэтгэж байна.
Gazpromneft брэндийн тос, тосолгооны материалууд нь API (Олон улсын газрын тосны хүрээлэн)-ийн ангиллын хамгийн өндөр чанарын ангилалд нийцдэг болохыг олон дахин хийсэн туршилтуудаар нотолсон. Тус компанийн өргөн хүрээтэй, шинжлэх ухаанд суурилсан найрлагатай тоснууд нь янз бүрийн температур болон ажлын ачааллын нөхцөлд механизмийг найдвартай хамгаалдаг.
Анатолий Скоромец, «Газпромнефть – тос, тосолгооны материал» компанийн гүйцэтгэх захирал:
“Ойрх Дорнод бол манай өндөр технологийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх ирээдүйтэй зах зээлийн нэг юм. G-Energy болон Gazpromneft брэндийн тоснууд нь Арабын хойгийн хэрэглэгчдийн дунд танигдсан, нэр хүндтэй, эрэлттэй бүтээгдэхүүнүүд болж чадсан. Жишээлбэл, бид Оросын тос, тосолгооны материалыг Катар болон Арабын Нэгдсэн Эмират улсын томоохон автомашины дилерүүдэд нийлүүлдэг. Ойрын хугацаанд манай бүтээгдэхүүнүүд Персийн булангийн бусад орнуудын зах зээлд гарч эхэлнэ гэж бид хүлээж байна.”
Лавлагаа мэдээлэл:
«Газпромнефть – тос, тосолгооны материал» — нь «Газпромнефть» компанийн охин компани бөгөөд тос, тосолгооны материал болон техникийн шингэнүүдийн үйлдвэрлэл, борлуулалтад мэргэшсэн. Энэхүү компани нь тос, тосолгооны материалын зах зээлийн тэргүүлэгчдийн нэг юм. «Газпромнефть – тос, тосолгооны материал» компанийн бүтээгдэхүүнүүд нь Омск хот болон Москвагийн Фрязино хот дахь өөрийн эзэмшлийн үйлдвэрүүд дээр үйлдвэрлэгддэг.
Бусад нийтлэлүүд
Дэлхийн II дайны жилүүд дэх Зөвлөлт-Монголын хамтын ажиллагаа: Ялалтын 80 жилийн ойд зориулан

“Газпромнефть” тосыг хаана үйлдвэрлэдэг вэ?

Gazpromneft болон G-Energy тос ямар ялгаатай вэ?

“Ирээдүйн тоглоом” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй Tro-Phy-Gital олон улсын авто аяллын турш Gazpromneft-ийн моторын тоснууд тээврийн хэрэгслийн найдвартай ажиллагааг бүрэн хангаж байна.
